АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Архивын ерөнхий газар-н зураг.Архивын ерөнхий газар-н зураг.

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”-ийн хүрээнд “Байгууллага сурталчлах” өдөрлөгийг Архивын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулж байна.
Өдөрлөг өнөөдөр Мөрөн сумын Чингүнжавын талбайд 15 цаг хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгөөр: 
- ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын баримтын лавлагаа 
- Цахим хайлтын системд холбогдсон 30 байгууллагын захирамжлалын баримтын лавлагаа 
- Архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө зэргийг авахаас гадна өөрсдийн нэрийг уран бичлэгээр бичүүлэх боломжтой.

Архивын ерөнхий газар-н зураг.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook