АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ТҮҮХИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
img

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Түүх, Архив, Археологи, Музей зэрэг нийгмийн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудын албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтийн хүртээл болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Архивын ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамба 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн А/121 тоот тушаал гаргаж, “Түүхийн мэргэжлийн байгууллагуудын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 
Тэмцээнд Архивын ерөнхий газар, ШУА-ын Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн төв, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, Үлэг гүрвэлийн төв музей, МУИС-ийн ШУС-ын Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбар, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Улаанбаатар их сургуулийн Түүхийн тэнхим, Тод номын гэрэл төв, Археологийн дурсгалыг авран хамгаалах төв зэрэг 11 байгууллага оролцоно. 
Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook