АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 100 ХОНОГТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛЛАА
img

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын төлөөлөл энэ долоо хоногт онцлох ажлуудаа олон нийтэд танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн даваа гаригт ЦЕГ, ШШГЕГ, лхагва гаригт ХХЕГ, Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Тэгвэл өнөөдөр ОӨУБЕГ, Архивын Ерөнхий газрынхан өнгөрсөн 100 хоногт авч хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа нэрлэж байна. Хэвлэлийн хуралд ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү, дэд дарга Б.Дэлгэрсайхан болон газрын дарга нар, АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн нар оролцов.

Архивын ерөнхий газраас Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаас дурьдвал:

“Монгол-Хятадын түүхэн харилцаа” үзэсгэлэн гаргав

Архивын баримтыг олон нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран архивын цаасан суурьтай баримт, гэрэл зургийн баримтаас бүрдсэн “Монгол-Хятадын түүхэн харилцаа” /1949-2016 он/ сэдэвт үзэсгэлэнг 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн АЕГ-ын үзэсгэлэнгийн танхимд олон нийтийн хүртээл болгосны зэрэгцээ АЕГ-ын цахим хуудаст байршуулж дэлгэн үзүүллээ. Сүхбаатар, Өмнөговь аймгийн Төрийн архив, Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын төвийн архивын гэрэл зургийн баримтын цахим үзэсгэлэнг АЕГ-ын цахим хуудаст байршуулж, нийтийн хүртээл болголоо.

Хүн амын тооллогын баримтуудыг цахимжууллаа

Архивын баримтыг цахим хэлбэрт оруулах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай болгохоор Монгол Улсын 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929, 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын баримтуудыг цахим хэлбэрт бүрэн оруулснаар эдгээр онуудын хүн амын тооллогын лавлагааг ажлын 2 хоногт олгох боломж бүрдлээ.Монгол Улсын 1989 оны хүн амын, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх программ хангамж боловсруулж дууссан бөгөөд дээрх онуудын тооллогын баримтын цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна. Хуучны баримтат, уран сайхны киног HD хэлбэрт шилжүүлж байна

“Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ҮТА, аймаг, нийслэлийн төрийн архивт хадгалагдаж буй нийт баримтын 14 Хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. /2020-ны 6 дугаар сар гэхэд нийт баримтын 30 хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ.Түүнчлэн 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн уран сайхны болон баримтат кино мөн алтан үеийн орчуулгын киног 35 мм-ийн кино хальснаас HD хэлбэрт шилжүүлэн, МҮОНТ-ээр олон нийтийн хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Гадаад харилцаа, 

хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлд АЕГ, Олон Улсын Түрэг академийн хооронд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах, архив судлалыг хөгжүүлэх чиглэлээр Хамтран ажиллах Санамж бичигт 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа.

Архивын лавлагааг цахимаар авдаг болно

 

Архивын лавлагаа, магадалгааны захиалгыг АЕГ-ын цахим хуудсаар дамжуулан онлайнаар авах программ хангамжийг боловсруулж дуусган, туршилтын ажил хийгдэж байна. 11 дүгээр сараас эхлэн иргэд захиалгаа онлайнаар өгөх боломж бүрдэнэ. ҮТА, аймаг нийслэлийн төрийн архивт баримт нь хадгалагдаж буй бүх байгууллагуудын жагсаалт, баримтын оны хязгаарыг багтаасан мэдээллийг цахим хэлбэрээр АЕГ-ын цахим хуудаст байршуулав.

Архив лавлах утастай боллоо

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор АЕГ, ҮТА-аас үзүүлж буй үйлчилгээ, сургалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээ, мэдээлэл өгөх зорилготой 1800-1205 дугаартай 

лавлах утсыг 2016 оны 10 дугаар сараас эхлэн ашиглалтад оруулав. Лавлах утас ажлын өдрүүдэд 08.30-17.00 цагийн хооронд энгийн утасны тарифаар үйлчилж байна. Сүүлийн 100 хоногийн хугацаанд 3320 иргэн, байгууллагаас 8250 архивын лавлагаа, магадлагааны хүсэлт хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook