Мэндчилгээ
img

Монгол улсын туулж ирсэн их түүхийн илэрхийлэл нь архивын сан хөмрөг билээ.
Энэ баялаг сан хөмрөгийг хамгаалан, хойч үедээ өвлүүлэх эрхэм үйлсийг бүтээн, идэвхи  зүтгэл гарган ажиллаж байгаа архив, бичиг хэргийн нийт ажилтнууддаа “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 
1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Судар бичгийн хүрээлэнд архивчын орон тоог баталсанаас эхлэн  орчин цагийн архивын салбар үүсч хөгжин өнөөдөр 84 жилийн ойтойгоо золгож байна.
Монгол улсын Засгийн газраас архивын салбарыг хөгжүүлэхэд байнга анхаарал хандуулж олон чухал арга хэмжээг  авч байгаагийн дотор архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг 2006 онд баталж, хөтөлбөрийг эрчимжүүлэх арга хэмжээг авснаар энэ оны 10 сараас нийт төрийн архивуудад архивын баримтыг цахим тоон хэлбэрт хөрвүүлэн оруулах 175 оператор ажилтан нэмэгдэн ажиллаж эхэлсэн. 
Мөн дэлхийн хөгжсөн орны жишигт хүрэхүйц орчин үеийн архивын барилгын стандарт шаардлагыг хангасан Үндэсний архивын шинэ барилгын цогцолбор баригдаж байна.Энэ барилга ашиглалтанд орсноор архивын үйл ажиллагаа орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт дээр тулгуурлан явагдах нөхцөл бүрдэх юм. 
“Түүхийн үнэнийг түргэн шуурхай хүргэнэ” уриан дор иргэн, хуулийн этгээдэд төрийн архиваас үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход анхаарлаа хандуулж үйлчилгээний стандартыг боловсруулан мөрдөж, www.archives.gov.mn веб сайтаар үйл ажиллагаагаа сурталчилан, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн санал  сэтгэгдлийг авч ажиллаж ирлээ. 
Архивын салбарыг хөгжүүлэх 2021 он хүртэлх стратеги хөтөлбөрийн хүрээнд   архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлж   цахим архив, цахим баримтыг үүсгэх, цахим удирдлагын тогтолцоог бий болгох ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна. 
Их түүхийн хуудсыг хадгалан, хамгаалж хойч үедээ хүргэх хүндтэй үүргийг хүлээсэн Та бүхэндээ энэ билигт сайн өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook