Япон улсын үндэсний архивын газрын төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна
img

Япон Улын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй албан хаагчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг 2015 оны долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд хийж байна.

Айлчлалын хүрээнд талууд цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх, гадаадад байгаа архивын баримт бичгийг цуглуулах талаар санал солилцох, АЕГ-ын Үндэсний төв архив болон төрөлжсөн архивууд болох Цагдаагийн төв архив, Гадаад харилцааны төв архив, Нийслэлийн архивын үйл ажиллагаатай танилцана.

Өнөөдөр /2015.07.27/ Япон Улсын Үндэсний архивын газрын зочид төлөөлөгчид ҮТА-ын Түүхийн баримтын архив, Зураг төслийн баримтын архив, Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, Цахим сангийн төв болон Нийслэлийн архивын газрын үйл ажиллагаатай танилцана. Мөн өдөр Япон Улстай холбоотой баримтын үзэсгэлэнг ҮТА-ын үзэсгэлэнгийн танхимд толилуулж байгаа юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook