Гадаадын яамнаас Монгол, Орос, Хятад гурван этгээдээр хамт нийлж Монгол, Хятад хоёр улсын хоорондын найрамдлын гэрээ хэлэлцэж тогтооход дуртай учрыг уламжлан Засгийн газраа нэвтрүүлмү хэмээн консул

             Өргөн илгээх бичиг. Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг. Бүгд ерөнхийлөн захирах яамнаа өргөн илгээв. Явуулах учир, эдүгээ Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хүргэж ирсэн бичигт мөнөөхөн манай Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Хятад улсаас удаа дараацан илгээн ирсэн цахилгааны мэдээ ба хойш явуулсан учрыг тодорхойлон гаргаж Орос улсын Засгийн газраа уламжлан нэвтрүүлэн гүйцэтгэхийг учрыг илтгэн явуулсан сацуу  энэ долоон сарын арван нэгэнд хүлээн авсан Орос улсын Нийслэл хүрээнд суугаа Генеральной консул сайдаас Иргэн Засгийн газраас Хятад, Орос, Монгол гурван улс хоорондоо гэрээ тогтооё хэмээн манай газраа зөвшөөрсөн явдлыг Хятад Засгийн газар мэдэгдээд эдүгээ гурван этгээдээр гэрээ тогтооход Монгол Засгийн газар оролцох эсэхийг одоо даруй хариу ирүүлмү хэмээн ирсэн. Үүнд байцааваас манай Монгол улсын Ар, Өврийн бүх монголчуудын язгуурын газар орон зах хязгаар ба өөрийн бүрэн эзэрхэх эрхийг алдагдуулахгүй Монгол, Хятадын холбоог бүрмөсөн тасарсныг Хятадад хүлээлгэхийг эрхэм улс лавтай туслах тул гурван этгээдээр хамт нийлж Монгол, Хятад хоёр улсын хоорондын найрамдлын гэрээ хэлэлцэж тогтооход дуртай хэмээх явдлыг уламжлан Их Орос улсын Генеральной консулд найртай сайны ёсноор уламжлан гүйцэтгэвээс зохих. Үүнийг Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаа явуулаад байцаан үзэж уламжлан хурданаа гүйцэтгэсүгэй хэмээн бичиг хүргэн иржээ. Иймийн тул үүнийг эрхэм Генеральной консул сайд танд найртай сайны ёсноор яаравчлан явуулаад олдвоос байцаан үзэж эл учрыг улмаар эрхэм улсын Засгийн газар чангалан мэдээгээр нэвтэлгэн явуулж гүйцэтгэн шийтгүүлэн хариу хүргэн ирүүлмүү хэмээн явуулсан. Үүнийг Бүгд ерөнхийлэн захирах яамнаа хойш өргөн явуулсугай. Үүний тул өргөн илгээв.

Олнаа өргөгдсөний гуравдугаар он найман сарын арван хоёр
ХӨРВҮҮЛСЭН:
            ҮТА-ЫН  ТБА-ЫН АРХИВЧ  С.ОЮУН

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook