АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АНХАН ШАТНЫ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТОВ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
       “Улсын үзлэг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Архивын ерөнхий газраас  2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн  доор дурдсан сургалтын хугацаа өөрчлөгдөж байна.
        11 дүгээр сар 01-29-нд зохион байгуулахаар төлөвлөсөн  “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалт хойшлогдож 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  
      10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй” сэдэвт мэргэшүүлэх сургалт 2019 оны 12 дугаар сарын 23-24-нд зохион байгуулагдана.
       Шинээр “Тусгай төрлийн баримтыг эмхэлж цэгцлэх, техник боловсруулалт хийх, хадгалж хамгаалах, ашиглуулах нь” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 11 дүгээр сарын 27-28-нд зохион байгуулах тул сургалтад хамрагдах ажилтны захиалгаа Tsedev_ariunjargal@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утасны дугаар 77002055. 99755581.
 
МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook