Зарим Улс орнуудын хичээлийн шинэ жилийн онцлогоос
img

Есдүгээр сарын 1-нийг олон улсад эрдмийн өдөр хэмээн тэмдэглэдэг боловч дэлхийн бүх улс оронд хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд эхэлдэггүй. Дэлхийн улс орнууд эрдмийн баярыг хэзээ, хэрхэн тэмдэглэдэг тухай болон Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.

Жил бүрийн 9 дүгээр сарын 1 бол Монгол Улс төдийгүй Беларус, Украин, Чех, Их Британи зэрэг орнуудын алдрай бяцхан хүүхдүүдээс эхлээд их эрдмийн аянд дөрөөлсөн хэн бүхний хувьд чухал өдөр юм. Чухам энэ өдөр хичээлийн шинэ жилээ тэмдэглэж, сургуулиуд нь шинэхэн сурагчаа, цэцэрлэгүүд нь шинэхэн хүмүүжигчээ хүлээн авч байдаг.

Норвеги улсад хичээлийн жил дөрөвдүгээр сарын сүүлээс эхэлдэг бөгөөд тус улс хүүхдүүдийг зургаан настайгаас нь сургуульд бүртгэж эхэлдэг байна. Сонирхуулахад, Норвегийн аль ч сургалтын байгууллагад хоолны газар байдаггүй. Зөвхөн сургууль төдийгүй цэцэрлэгт ч гэсэн хоолны газаргүй бөгөөд хүүхдүүд үдийн хоол, цайгаа бэлтгэн ирсээр энэ нь дасал болжээ.

Япон эрдэмтэд хүүхдүүдийн сурах идэвх, сэтгэхүй хаврын улиралд хамгийн өндөр түвшинд хүрдэг хэмээх судалгааг гаргасан учраас ийнхүү дөрөвдүгээр сард бяцхан хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явдаг байна. Япон хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог аж.

Харин Африкт нэгдүгээр ангийн сурагч дөрвөн настай байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Гэвч тус улсын олонх хүн ам хүүхдээ зайлшгүй сургуульд суулгах албагүй хэмээн үздэг учраас сая, сая хүүхэд сургуулиас завсарддаг байна.

Польш, Испани зэрэг Баруун Европын орнуудад эрдмийн баяр аравдугаар сард болдог. Тэдгээр улсын хувьд яг аравдугаар сарын тэдний өдөр гэх нарийвчилсан тоо байхгүй. Тухайлбал, Испанид жил бүрийн тариа хураалтын өдөртэйгөө холбогдуулан өөр, өөр өдөр эрдмийн баяраа тэмдэглэдэг бол Францад мөн л тодорхой өдөр зарлаагүй байдаг ажээ.

Харин БНСУ-ын эрдмийн баяр гуравдугаар сард болдог бөгөөд хүүхдүүд найман настайгаасаа ерөнхий боловсрол эзэмшиж эхэлдэг байна. Тус улс элсэгчдийг маш сонирхолтой системээр бүртгэдэг. Тодруулбал, бага ангид элсэгчдээс эхлээд тусгай шалгалт авна. Дараа нь тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд сурахыг хүссэн сургуулиа сонгодог бол муу дүн авсан хүүхдүүд оногдсон сургуульдаа элсдэг байна.

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс

Баримт-1

Бага ба дунд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудын хичээлийн цагийг

энэхүү тогтоолд хавсарган жагсаалтын ёсоор тогтоох тухай Ардын Сайд

нарын Зөвлөлийн 28 дугаар хурлын тогтоол.

1940 оны 07 дугаар сарын 29 [1]

30 дугаар он 7 дугаар сарын 29-ний өдөр.

Ардын Сайд нарын Зөвлөлийн 28 дугаар хурлын тогтоол.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 40 дүгээр хурлаас ажлын өдрийг 8 цаг болгох ба хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх тухай гаргасан тогтоолыг үндэслэж Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:

Нэг. Доор дурдсан төрлийн ажилчдын ажлын өдрийг 8 цагаас дорогш хэмжээгээр тогтоох. Үүнд:

... 2. Бага ба дунд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудын хичээлийн цагийг энэхүү тогтоолд хавсаргасан жагсаалтын ёсоор 4, 5, 6, 7 цагаар тогтоосугай. ...

 

   Ерөнхий сайд, Улсын маршал, өрлөг жанжин                                    Чойбалсан

 Нэгдүгээр орлогч сайд                                                                          Сүрэнжав

Хоёрдугаар орлогч сайд                                                                      Жамсран

Хэрэг эрхлэх газрын дарга                      албанаа                              Сэрээтэр

Сэвжид цохов.

 

Жич: Зөвхөн мэдээнд холбогдол бүхий хэсгийн хөрвүүлэв.

 

[1]  МУ, ҮТА, ТБА, Х-1, Д-2, ХН-765, Хууд-283

 

Баримт-2.

Улс орон даяар араб тоог хэрэглэж, олон жинхэнэ ба түр сургуулиудад энэ оноос хичээлийн

жилийн эхнээс эхлэн араб тоог хэрэглэж явуулах тухай БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн

34 дугаар хурлын тогтоол. 1940 оны 09 дугаар сарын 20-ний өдөр [1]

30 оны 9 сарын 20.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 34 дүгээр хурлаас гаргасан тогтоол.

Араб тоог хэрэглэх тухай

            Монгол Ардын Хувьсгалт Намын 10 дугаар их хурлаас “араб тоог хэрэглэх” журмыг дэлгэрүүлэн үааьарласугай хэмээн заасан бодлогоос үндэслэж тус улсын Шинжлэх ухааны хүрээлэнгээс төлөвлөн ирүүлсэн саналыг сонсгоод Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:

            2. Улсын олон ба жинхэнэ, түр сургуулиудад энэ оны хичээлийн жилийн эхнээс эхлэн араб тоог хэрэглэж явуулсугай.

             

    Ерөнхий сайд, Улсын маршал, өрлөг жанжин                                    Чойбалсан

 Нэгдүгээр орлогч сайд                                                                          Сүрэнжав

Хоёрдугаар орлогч сайд                                                                       Жамсран

Хэрэг эрхлэх газрын дарга                      албанаа                              Сэрээтэр

Сэвжид цохов.

 

Жич: Зөвхөн мэдээнд холбогдол бүхий хэсгийн хөрвүүлэв.

 

 

 

1921 онд үүсгэн байгуулагдсан Анхны үлгэр жишээ бага сургууль.

1920-иод оны сүүл.

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

Увс аймгийн Хяргас сумын бага сургуулийн сурагчид. 1930-аад он

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

 

 

Сургуулийн сурагчид хичээлийн завсарлагаанаараа. 1930-аад оны сүүлч

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн бага сургуулийн сурагчид.

1940-өөд он

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

 

 

Бага сургуулийн сурагчид үдийн цайгаа ууж буй нь. 1940-өөд оны дунд үе

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт. 1968 он.

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 1 дүгээр арван жилийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт. 1974 он

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 3 дугаар дунд сургуулийн 1б ангид

орж буй Золжаргал 1978 он. 

/ МУ, ҮТА, КГЗДАБА-ын сан хөмрөгөөс /

 

 

 

 

 

 

 

 

 

[1]  МУ, ҮТА, ТБА, Х-1, Д-2, ХН-766, Хууд-97-98

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook