ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
img

Архивын салбарын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, АЕГ-ын газар, хэлтсийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх, удирдлага болон албан хаагчдыг сургалтад хамруулах, аж ахуйн нэгж, иргэд, төгсөгчид, профессор багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Архивын ерөнхий газар” “Тэнгэр” дээд сургууль хамтран ажиллахаар болж ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба, Тэнгэр дээд сургуулийн захирал доктор С. Даваадулам нар гарын үсэг зурлаа.

Тус ёслолын үйл ажиллагаанд Архивын ерөнхий газрын дарга Д.Хоролдамба, Захиргааны удирдлагын газрын дарга Ч.Оюунчимэг, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Дарьсүрэн, Зураг төслийн баримтын архивын эрхлэгч О.Тунгалаг, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч Ш.Эрдэнэбат, Лавлагаа үйлчилгээний төвийн эрхлэгч С.Шижирбаатар, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд, Тэнгэр дээд сургуулийн Сургалтын албаны дарга, магистр Л.Насандэлгэр, Сургалтын албаны менежер Ү.Туяа, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч дэд професор Б.Болд, Архив, албан хэрэг хөтлөлтийн багш, докторант О.Галбадрах, Архив, албан хэрэг хөтлөлтийн багш, магистр Т. Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook