АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАД АЖИЛТАН Ө.ЭНХТУНГАЛАГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
img

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар Архивын ерөнхий газрын ахмад ажилтан Өвгөний Энхтунгалагыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан ёсоор өнөөдөр гардуулж өглөө.

Ө.Энхтунгалаг нь 1968-1978 онд Нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургуулийг, 1978-1983 онд ПДС-д суралцан төгссөн, инженер эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр цолтой бөгөөд 1983–2000 онд Хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд эдийн засагч, 2000-2002 онд “Межик сьют” компанид нягтлан бодогч, эдийн засагч хийж байгаад Архивын ерөнхий газрын Санхүү аж ахуйн хэлтэст 2003-2016 он хүртэл ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан манай үлгэр жишээ тэргүүний ахмад ажилтны нэг юм.

Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор энгэрээ мялаасан ахмад ажилтан Ө.Энхтунгалагтаа Архивын ерөнхий газрын нийт албан хаагчдын зүгээс баяр хүргээд амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook