Сургалтын захиалга авах
img

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН 2019 ОНЫ СУРГАЛТЫН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төв нь 2001 оноос эхлэн 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах,  архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын онолын мэдлэг олгох, дадлага туршлага эзэмшүүлэх, чадваржуулах зорилгоор 2019 оны архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны сургалт 6 удаа, мэргэшүүлэх шатны сургалтыг 8 сэдвээр, 8 удаа зохион байгуулхаар төлөвлөөд байна. Мөн төрийн архив болон байгууллагын хүсэлтээр захиалгат сургалтууд зохион байгуулагдана.

Сургалтын захиалгыг 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл авах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллага Архивын ерөнхий газарт албан бичгээр, хувь хүн бол өргөдөл гаргана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Сургалт хариуцсан ажилтан Ц.Ариунжаргал 77002055, Архивын лавлах утас 1800-1205 утсаар хандаж лавлана уу.

 

Сургалтын төлөвлөгөө болон захиалга өгөх загварыг энд дарж үзнэ үү.

        

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook