“Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцохоор ОХУ-ын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсоор айлчиллаа
   
 
             
 
 
          Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн ээлжит 24 дүгээр хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдаж, тус хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг хамтран “Халхын гол-1939” түүхэн баримтат үзэсгэлэнг бэлтгэн гаргахаар шийдвэрлэсэн.
 
 
 
          Үүний дагуу тус үзэсгэлэн 2019 оны 09 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийж, уг арга хэмжээний үеэр “Халхын голын зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны тав-есдүгээр сар” номын нээлтийг мөн зохион байгууллаа.   
          Хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Архивын ерөнхий газрын дэд дарга Ц.Гансүх, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга А.В.Юрасов, Эрхүү мужийн Архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улс, болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.
 
 
 
          ОХУ-аас тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга А.В.Юрасов, Эрхүү мужийн Архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, ОХУ-ын “Түүхийн нийгэмлэг”-ийн сангийн ажилтан Вера Морунова зэрэг зочид төлөөлөгчид 2019 оны 09 сарын 01-03-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн нь онцлог үйл явдал боллоо.
 
 
 
 
           ОХУ-аас ирсэн дээрх зочдыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн Бичгийн Дарга Г.Билгүүн ХЗДХЯ-ны хүндэтгэлийн танхимд хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
           Архивын ерөнхий газрын даргын 2019 оны А/114 дүгээр тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу зочид төлөөлөгчдийг хүлээн авч, айлчлалын үйл ажиллагааг  амжилттай зохион байгууллаа.   
         Энэхүү үзэсгэлэн нь Халх голын районд  ЗХУ ба БНМАУ Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсан ялалтын үнэ цэнийг хойч үедээ танин мэдүүлж, архивын эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, шинэ шинэ баримтыг судлаачид, олон нийтэд хүргэсэнээрээ ач холбогдолтой юм.  

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook