“ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА
img

Төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, идэвх санаачилгатай тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүй удирдлагын газрын дарга Баасанжавын Цэндсүрэнг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Шагналыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба хүрэлцэн ирж албан ёсоор гардуулсан бөгөөд Төрийн албанд 190 мянга гаруй албан хаагчид ажилдгаас цөөхөн хүн энэхүү нэр хүндтэй шагналаар шагнагдсан тухай онцлон хэлсэн юм. 

“ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр энгэрээ мялаасан Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэнд нийт албан хаагчдын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook