Ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
img

Арвандолдугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Цагаан сарын баярын өдрийг угтаж Архивын ерөнхий газрын удирдлагын зөвлөл болон нийт албан хаагчид ахмад настнуудаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ерэн жилийн түүхт Архивын ерөнхий газар нь олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан 70 гаруй ахмад буурлуудтай юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 50 гаруй ахмад хүрэлцэн ирсэн ба хамгийн өндөр настан нь тухайн үеийн Улсын архивын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан, 96 настай Д.Должин гуай байв. 

Тус газрын албан хаагчид санаачилан асрамжийн газарт байдаг ахмад ажилтныг авчирч хүндэтгэлийн арга хэмжээнд оролцуулах ажлыг зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан юм.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Гавъяат Жүжигчин С.Эрдэнэцэцэг, дуучин Т.Отгонбаяр нар ирж ая дуугаа өргөлөө. Энэ салбартаа болон хариуцсан ажилдаа зүрх сэтгэлээ зориулж, улмаар хойч үедээ Монгол улсын түүх, соёлд холбогдох үнэт баримтыг өвлүүлэн үлдээсэн азай буурлууддаа  Архивын ерөнхий газрын удирдлага, хамт олон талархал илэрхийлж, бэлэг дурсгалын зүйлс гардуулан цаашдын амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook