Архивын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос шатахуун нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: АЕГ/2019/01
Хугацаа: Үнийн саналыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хуудсаар ирүүлнэ.
Тендерийн шийдвэрлэлт: Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагт Архивын ерөнхий газрын 4 давхарт 407 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn болон доорх хаягаар авч болно.
Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Яармагийн дэнж, Буянт-Ухаа II хорооллын урд, Архивын ерөнхий газар.
Архивын ерөнхий газар, Санхүү, аж ахуйн хэлтэс, 305 тоот өрөө, Э.Дөлгөөн /77002098/