ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТ

МАЗУГ-ын ЭША Э.Хүрэлбаатар

 

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Эрүүл мэндийн салбарынхан Монгоп Улсад орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 98 жилийн ой, “Эрүүл мэндийн ажилтны өдөр’-ийг энэ оны 8 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэх гэж байна.

Энэ өдрийг анх “Эрүүлийг хамгаалах байгууллагын ажилчдын өдөр” гэж нэрлэж жил бүрийн 8-р сарын 15-нд тэмдэглэж байх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар зарлиг гарч, тухайн ондоо өргөн хүрээнд анх удаа тэмдэглэсэн байдаг.

Харин 2003 оны 12 дугаар сарын 18-нд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуулийн 5.2 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно” гэж заажээ. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2003 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” хэмээн нэрлэж 8 дугаар сарын хоёр дахь Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш “Эрүүл мэндийн ажилтны өдөр” хэмээн нэрлэж жил бүр тэмдэглэж ирсэн түүхтэй байна. 

Эрүүл мэндийн салбарын туулсан 100-аад жилийн замнал бол салбарын төдийгүй монголчууд бидний түүх бас нэг бахархал юм. Өнөөдөр 600 мянга гаруйхан байсан хүн ам маань 3,2 сая болж, 40 хүрэхтэй үгүйтэй байсан дундаж наслалт 70-д дөхөөд байна. УИХ-аар батлагдсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд дундаж наслалтыг 2030 он гэхэд 78-д хүртэх зорилт тавьсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2020 онд С вирүсийн шинэ тархаптыг таслан зогсоож, вирүсээс үүдэлтэй элэгний үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. 'Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” зэрэг хөтөпбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх эмчлэх, устгах үйл үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Энэ онд гэхэд Монгол Улсын Засгийн газар анх удаа  “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөр баталж, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг ахиулав. Түүнчлэн Үндэсний оношлогоо-эмчилгээний төв, АШУҮИС-ийн эмнэлэг ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарын ажилтны өдрөө хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байна.

Ингээд Эрүүл мэндийн ажилтны өдрийг анх удаа тэмдэглэхтэй холбогдох  МУҮТА-д хадгалагдаж буй 2 баримтыг анх удаа доор нийтэлж байна.

 

БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд Д.Ням-Осор ахмад ажилтнуудын хамт. Тэрбээр 1973-1986 онд сайдын албыг хашиж байжээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook