ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН АКАДЕМИЧ НАРЫН ХУВИЙН ХӨМРӨГИЙГ ҮҮСГЭХЭЭР БОЛЛОО
 
          Үндэсний төв архивын сан хөмрөгт Шинжлэх ухааны академийн академичдын хувийн хөмрөгийг үүсгэж, архивын сан хөмрөгийг баяжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан бүтээл бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр Архивын ерөнхий газар, Шинжлэх Ухааны академитай 2019 оны 05 дугаар сарын 10-нд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
          Тус санамж бичгийн хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар тэргүүтэй академич П.Нямдаваа, Г.Бямбаа,  Б.Жадамба, Т.Дорж, Г.Чулуунбаатар, Н.Бэгз, Б.Бурмаажав, С.Чулуун нарыг хүлээн авч, Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцуулан, академичдын хувийн хөмрөгийг нээх, баяжуулах чиглэлээр эхний алхам тавигдлаа.
          Цаашид “Санамж бичиг”-ийн хүрээнд Монголын өв соёл түүхэн баримтыг Монгол төдийгүй, олон улсын түвшинд хамтран судлах, илрүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.
 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook