“МОНГОЛ, ФРАНЦЫН ХАРИЛЦАА: ЭРТ, ЭДҮГЭЭ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
img

Людвик IX хааны зарлигаар 1952 онд Их Монгол улсын нийслэл Хархорумд Францын эзэн хааны элчин төлөөлөгчөөр Виллиам Дэ Рубрук анхлан хүрэлцэн ирж, 1289, 1305 онд Ил хаант улсын Аргун, Өлзийт хаад Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, захидал бичиг солилцсоноор Монгол, Франц хоёр улсын соёлын харилцааны эхлэл тавигдсан түүхтэй.

1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосон ба Монгол, Францын харилцааны үндсэн баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1996 онд МУ-ын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн анхны албан ёсны айлчлалын үеэр байгуулснаар хоёр улсын хооронд улс төр, соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах нөхцөл бүрдсэн юм.

Монгол Улс, Франц улсын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан Архивын ерөнхий газар, Гадаад харилцааны төв архив, Монголын Үндэсний музей болон Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран “МОНГОЛ, ФРАНЦЫН ХАРИЛЦАА: ЭРТ, ЭДҮГЭЭ” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монголын Үндэсний музейд гаргалаа.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Франц улсын элчин сайд Филипп Мэрлин, ахмад дипломатчууд болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Мөн Франц улсын Лицей Мишлей сургуульд хамгийн анх Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, Л.Намсрай нар сурахаар Франц улсыг зорьж зорьж байсан бөгөөд тэдний үр хүүхдүүд, ач, зээ нар нь уг арга хэмжээнд оролцсон юм

“МОНГОЛ, ФРАНЦЫН ХАРИЛЦАА: ЭРТ, ЭДҮГЭЭ” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 28-ны өдрийг хүртэл Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд тавигдаж иргэдэд нээлттэй үйлчлэх тул иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.

 

 

 

 

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook