Өвөрхангай аймгийн төрийн архивын үйл ажиллагаатай танилцлаа
img

Энэ үеэр Монгол Улсын  Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр 2015 оны гуравдугаар сард Өвөрхангай аймгийн Төрийн архив зориулалтын байртай болсон болон Өвөрхангай аймгийн архивт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1992-2010 оны, аймаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1922-1992 оны, нэгдэл, Сангийн аж ахуйн 1950-1992 оны, Сэргээн босголт, Зоос зэрэг татан буугдсан банкны 1991-2009 оны баримт зэрэг төрийн байгууллагын удирдлага, төрийн өмч оролцсон болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн баримт бичгүүд хадгалагдаж байгаа талаар танилцуулсан юм.

Олон улсын архивчдын өдөр, “Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын алба” үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Хууль зүйн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнасныг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook