СЭЛБЭН ЗАСАХ, СЭРГЭЭН ШИНЭТГЭХ ТӨВ НЬ ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ:
-
Хадгаламжийн сангийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, хадгалалтын нөхцөлд хяналт тавьж, ариутгал, устгал хийлгэх ажлыг зохион байгуулах;
-
Баримтын хими, физик техникийн шинж чанарт үзлэг явуулж, баримт гэмтэж муудаж буй шалтгаан, гэмтлийн зэргийг тогтоож, цаашид авах арга хэмжээг тодорхойлох;
-
Баримтын суурь материал, бэх бичвэр, цавууны бүтэц найрлагад судалгаа шинжилгээ явуулж, сэргээн засварлах арга технологи боловсруулах;
-
Гэмтэлтэй баримт бичиг сэлбэн засах, сэргээн шинэтгэх;
-
Баримт бичиг ариутгаж халдваргүйжүүлэх.